Монголын улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтний Үндэсний форум 2024 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болов. Форумд 21 аймаг, 9 дүүргийн 60 Сайн дурын идэвхтэн оролцлоо.
Энэхүү форумаар “Сайн дурын ажлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, тогтвортой байдлыг хангах”, “Сайн дурын идэвхтнийг урамшуулах, хадгалах тогтолцоог боловсронгуй болгох”, “Сайн дурынхны эгнээг өргөжүүлэх, орчин үеийн технологийн дэвшилтийг ашиглах”, “Сайн дурын ажлыг олон нийтэд сурталчлах” чиглэлээр сайн туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргав.
Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ёс зүйн журам, Сайн дурын идэвхтний бодлогыг танилцууллаа.
Үндэсний форумын чиглүүлэгчээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Монголын Сайн дурын байгууллагуудын сүлжээний Дэд Тэргүүн О.Эрдэнэбулган, Монголын Сайн дурынхны төвийн зохицуулагч Б.Цэвэлмаа, МУЗН-ийн Сайн дурын идэвхтний хөгжлийг дэмжих багийн ахлагч О.Билгүүн, Хүүхэд, залуучуудын хөгжлийн дэмжих багийн ахлагч Б.Мөнхжин, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хариуцсан ажилтан О.Манлайбаатар нар ажиллав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэнх нутгаар бороо орно
3 цагБ.Ганхайч, Г.Болор-Очир нар ДАШТ-ний эхний ялалтаа авлаа
3 цаг0-5 настай хүүхдийн өсөлт, хөгжилд зориулж Азийн сангаас 1000 ном хандивлалаа
3 цаг“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
3 цагПүрэв гарагт Хятад, Оросын боомтууд ажиллахгүй
4 цагУИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрс
5 цагЖ.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны хэрэгт гар бие оролцсон хүмүүс өвчтэй, зовлонтой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
6 цагТэргэнцэртэй сэлэмчид “Парис-2024” паралимпын эрх олгох сүүлийн дэлхийн цомд оролцоно
6 цагХүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
7 цагБямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
8 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна