Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан "Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа.
Тодруулбал
Өнөөдөр Засгийн газрын тогтоолд Хуримтлалын санг нэлээд онцолсон. Ингэснээр "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх Хуримтлалын санд төвлөрүүлээд, үүнийг орон сууцны хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө болгохоор шийдвэрлэсэн.
Энэ жилийн тооцооллоор төв банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс орж ирэх 200 орчим тэрбум төгрөг дээр Хуримтлалын сангаас орох 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна" гэлээ.
Одоогоор 17,000 иргэн ипотекийн зээл авах хүсэлтээ банкуудад өгч, судлуулж байгаа аж. 500-600 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байх үед жилд 5,000-6,000 өрх ипотекийн зээл авч байсан бол 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор ойролцоогоор 10,000 өрх ипотекийн зээлээр орон сууц авах боломжтой болж байгааг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон юм.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ихэнх нутгаар бороо орно
17 цагБ.Ганхайч, Г.Болор-Очир нар ДАШТ-ний эхний ялалтаа авлаа
17 цаг0-5 настай хүүхдийн өсөлт, хөгжилд зориулж Азийн сангаас 1000 ном хандивлалаа
18 цаг“Оюутан цагдаа“ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
18 цагПүрэв гарагт Хятад, Оросын боомтууд ажиллахгүй
18 цагУИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрогт нэр дэвшигчдийн нэрс
19 цагЖ.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны хэрэгт гар бие оролцсон хүмүүс өвчтэй, зовлонтой гэх шалтгаанаар сонсголд ирсэнгүй
20 цагТэргэнцэртэй сэлэмчид “Парис-2024” паралимпын эрх олгох сүүлийн дэлхийн цомд оролцоно
20 цагХүнд даацын машин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
21 цагБямба гарагт төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
23 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна