Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ

Б.Намуунзаяа
2024/05/01

Үндэсний Номын Сан Төв байрныхаа уншлага, үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нээж байна.

Тус номын сан нь шинэ байраа ашиглалтад хүлээн авч, Салбар номын сангаа нээх бэлтгэл ажлын хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээгээ хэсэг хугацаанд хааж, 534 мянган орчин үеийн ном хэвлэлийг шилжүүлэн байршуулаад байна.

Үндэсний Номын Сангийн Төв байр /хуучин барилга/-ны уншлага, үйлчилгээ Даваа-Баасан гарагт 09:00-20:00, Бямба, Ням гарагт 09:00-17:00 цагт ажиллана.

Уг номын сангийн салбар номын сан үйл ажиллагааг энэ сард нээх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна