Гурил, тэжээлийн импортын татварыг өнөөдрөөс тэглэлээ

Б.Намуунзаяа
2024/05/01

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дотоодын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалж байна гээд иргэдийг дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болохгүй. Улаан буудай, гурилын үйлдвэр стратегийн өндөр ач холбогдолтой гэдгийг Засгийн газар санал нэг байгаа. Харин иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаад Засгийн газар санал нийлэхгүй байна.

Өнөөдөр 600 грамм гурилан боорцог орон нутагт 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгэхээр иргэдэд нөлөөлөөд буй үнийн өсөлтийг буулгах шаардлага тулгараад байна. Зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготойгоор гурилын импортын татварыг тэглэсэн. 2022 онд Засгийн газар 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурилын компаниудад олгосон. Гэтэл нэг жилд үйлдвэрлэж буй гурилын борлуулалтын үнэ 240 тэрбум төгрөг байсан" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна