Гал түймэр утраах, аврах ангид Хүний эрхийн Үндэсний Комиссоос шалгалт хийж байна

Б.Намуунзаяа
2024/04/18

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид хяналт шалгалт хийж байна.

Тус хяналт шалгалтаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хэрхэн хангагдсан эсэх, хөдөлмөрлөх нөхцөл байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй тулгамдсан асуудлыг шалгах юм.

Комисс 2018, 2021, 2023 онд онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг судлаж, хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн барьж байжээ.

Дээрх хяналт шалгалтын үр дүнг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлагыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна