“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төслийг энэ сарын 18-ны өдөр яаралтай горимоор хэлэлцэхээр оруулан улмаар өчигдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр товлоод буй.
Энэ талаар ХЭҮК-ийн дарга Ж.Хунан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн төсөл нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай давхцсан зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудал байгаа юу гэвэл байгаа. Хүний эрхийн маш олон зөрчил олон нийтийн сүлжээнд гарч байна. Иймд зохих арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байгаа. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн тухайд хүний эрхийн Үндэсний комисс нэг дэх өдөр энэ хуулийн төслийг хүлээж авсан.Энэ бол хангалттай хугацаа биш, илүү нарийн шинжих шаардлагатай. Анхаарал татсан хэд хэдэн асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Хүний эрхийг хангах хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд бодит амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэхээс гадна цахим орчинд ч хамаарч байгаа.Тусдаа хууль гаргаснаараа цахим орчин дахь хүний эрхийг хамгаална гэдэг нь эргэлзээтэй. Иймд нарийн шинжилгээ болон холбогдох хуулиудыг нарийн үзэх хэрэгтэй” гэлээ.
Мөн гуравхан хоногт ногоон гэрлээр батлах гэж буй уг хуулийн төслийг хүний эрхийг хамгаалахаар гэх нэрийдлээр иргэдийн эрхийг зөрчихөд хүргэж байна гэдэг эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Үүнээс гадна нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхийг хориглосон заалт нь өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Уг хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж буй хуульч Ж.Эрхэмбаатар уг заалтыг хасахаар болсон гэжээ. Үүнийгээ найруулгын хувьд алдаатай байсан гэж тайлбарлаад байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын ЭМИЙН ТҮР ХОРОО 200 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫ МАТЕРИАЛЫГ АТГ-Т ӨГЛӨӨ
22 минутПРОКУРОР АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2 цагЭкосистемийн тэнцвэрт байдлыг хангахын тулд "Туул усан цогцолбор" төслийг хэрэгжүүлнэ
2 цагСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 70 хувиар буурчээ
2 цагИпотекийн зээлд Налайх, Багануур, Багахангайн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
3 цагҮндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ
4 цагМУЗН-ийн сайн дурын идэвхтний үндэсний форум боллоо
5 цагИмпортын цементийн татварыг 5% болгон бууруулна
5 цагГурил, тэжээлийн импортын татварыг өнөөдрөөс тэглэлээ
6 цаг"Шаардлага хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна"
7 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна