Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” хуулийн төслийг дэмжжээ.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээрх шинэ хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа Герман, Франц, Унгар, Солонгос, Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалжээ. Зарим орны туршлагад үндэслэн Үндэсний танхимын гишүүнчлэлийг холимог хэлбэртэй байхаар тусгасан бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй, харин төрийн өмчит хуулийн этгээд, гадаад улсын хуулийн этгээд болон Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байхаар заасан хуулийн этгээдийг сайн дурын үндсэн дээр гишүүн болохоор хуулийн төсөлд тусгажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын ЭМИЙН ТҮР ХОРОО 200 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫ МАТЕРИАЛЫГ АТГ-Т ӨГЛӨӨ
14 цагПРОКУРОР АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
16 цагЭкосистемийн тэнцвэрт байдлыг хангахын тулд "Туул усан цогцолбор" төслийг хэрэгжүүлнэ
16 цагСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 70 хувиар буурчээ
16 цагИпотекийн зээлд Налайх, Багануур, Багахангайн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
17 цагҮндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ
18 цагМУЗН-ийн сайн дурын идэвхтний үндэсний форум боллоо
19 цагИмпортын цементийн татварыг 5% болгон бууруулна
19 цагГурил, тэжээлийн импортын татварыг өнөөдрөөс тэглэлээ
20 цаг"Шаардлага хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна"
20 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна