БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ


Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээнд 2024 оны есдүгээр сарын 6-нд гарын үсэг зурж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн. Барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.

“Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа 3, 4 дүгээр блок ашиглалтад орсноор нийт 40-50 МВт чадлыг төвийн системд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станц бүрэн чадлаар хоёр удаа төвийн системд эрчим хүчийг нийлүүлсэн бол 12 өдрийн хугацаанд нийт 1800МВт эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна. Батарей хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаараа ажилласан үед нийт 25 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой” гэдгийг хэллээ.

Ж.Чен: Батарей хуримтлуурын станц шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчийг хуримтлуулдаг

Харин “Энвижн энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чен “Багануурын батарей хуримтлуурын станц дээр манай компаниас 27 ширхэг багц батарейг нийлүүлсэн. Нэг багц батарей нь дотроо 2 хэсэг болж хуваагддаг. Батарей хуримтлуурын станц нь эрчим хүчний хэрэглээ бага шөнийн цагаар өөрийгөө цэнэглэж, эрчим хүчний хэрэглээ өндөр оройн цагт цахилгаан эрчим хүчийг нийлүүлдэг онцлогтой. Ингэснээр тус станц нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй, цэвэр ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй юм. Цаашид бид энэ үйл явцын дагуу ажилладаг илүү чадлын батарей хуримтлуурын станц болон салхин цахилгаан станцыг дахин нийлүүлэх зорилготой байгаа” гэв.

“Улаанбаатар энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Хүрэлсүх “Батарей хуримтлуурын станцын туршилт, тохируулгын ажлууд хийгдэж дууссан. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Энэ хугацаанд тоног төхөөрөмжүүдэд огт гэмтэл, саад учраагүй. Төсөлд монгол инженерүүд гар бие оролцож, цаашид бие даан удирдах явах бэлтгэл бүрэн хангагдсан” хэмээсэн юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 49 минутын өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 1 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 19 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02