БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Намууд шинэ оноос өмнө дүрмээ шинэчлэн Дээд шүүхэд бүртгүүлнэ


Улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор багтаж намын дүрмээ шинэчлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

УИХ-ын чуулганы өнөөдөр /2024.12.13/-ийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар уншиж танилцуулав.

Намын үйл ажиллагаа, дүрэм нь хуульд нийцсэн байх, намын дотоодод шийдвэр гаргах, хэлэлцэх үйл явц нь ил тод, гишүүддээ нээлттэй байх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн байх гол шалгуурыг хангах ёстой. Улмаар улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгох үүднээс тус дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэг заалтын үйлчлэх хугацааг хойшлуулах асуудал хөндөгдсөн.

Парламентад суудалгүй улс төрийн намуудаас гаргасан хүндэтгэн үзэх хүсэлт, шаардлагыг нь хүлээн авч цаг хугацааны боломжийг олгож, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын нэр бүхий 20 эмэгтэй гишүүдээс ирүүлсэн “2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэснийг “2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор” болгох санал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 90 гишүүний 87 гишүүн дэмжиж санал өгснөөр эцэслэн батлагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 1 цагийн өмнө
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 6 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 8 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 12 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 13 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 13 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр