БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын тавдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр 20 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 77.5 хувьтай байгааг танилцууллаа.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.

Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах чиглэлээр ажлууд хэрэгжүүлж байна.

  1. Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар арчлалт,
  2. Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний угсралт, засвар арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ,
  3. Өндөржилт төлөвлөлтийг мөрдүүлж, инженерийн зураг төсөл зөвшилцөх,
  4. Өргөлтийн насос станцын хэвийн үйл ажиллагааг хангах,
  5. Мониторингийн цооногийн ашиглалт, судалгаа, шинжилгээний ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Тодруулбал, энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 31 байршилд 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээс зургаан байршилд 5415 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж тээвэрлэлээ.

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна. Үүнээс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км  шугам угсарч дууссан. Нэн шаардлагатай ус тогтдог гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамуудаас насжилт дууссан, олон жил дагтаршсан лагийг өндөр даралттай тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил 30 хувьтай хийгдэж байна. Энэ онд нийт 63 байршилд 43 км шугамыг цэвэрлэж шугамын хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах,
  • Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах,
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах,
  • Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах,
  • Зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах,
  • Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа 3 цагийн өмнө
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 4 цагийн өмнө
“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа 5 цагийн өмнө
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа 5 цагийн өмнө
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замуудыг хаана 11 цагийн өмнө
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо 12 цагийн өмнө
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 13 цагийн өмнө
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 13 цагийн өмнө
“Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна Өчигдөр
"Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно Өчигдөр
ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА Өчигдөр
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно Өчигдөр
ГАЛЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/27
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна 2026/05/27
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй 2026/05/27
Амьтан, спорт, уралдаан тэмцээн, энтертайнмент, танин мэдэхүй хосолсон “HAPPY MONSTER” фестиваль Steppe Arena-д болно 2026/05/27
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ 2026/05/27