БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг Монголбанк 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд залсан. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урласан уг бүтээлийн эх загварт тулгуурлан бүтээсэн “Чингис хаан” дурсгалын зоосыг өнөөдөр /2026.05.28/ албан ёсоор танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Монголын зоос судлалын холбооны төлөөлөл оролцлоо.

“Чингис хаан” дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор зургаан төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын сонголттойгоор худалдаанд гаргаж байна.

Түүнчлэн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой бөгөөд энэ нь зоосонд нарийн хээ, гялалзсан эффект үүсгэдэг аж.

Нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, “Дэлхийн хүн” хэмээгддэг Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь “Монголын их амар амгалан”-г цогцлоож, өрнө, дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа, төлбөр тооцоо, шинжлэх ухаан, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг онцлоод энэхүү зоос нь цаг хугацааны явцад улам бүр үнэ цэн орох түүх дурсгалын болон цуглуулга, бэлэг дурсгалын үнэт өв болохыг тэмдэглэлээ.

Дашрамд дурдахад Монголбанкнаас дурсгалын зоосыг жил бүр тодорхой сэдэв, түүхт ой, онцлох үйл явдалд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлүүлдэг. Эдгээр нь хийц, загварын хувьд дахин давтагдашгүй бөгөөд цөөн тоогоор гардаг тул хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэ цэнтэй өвд тооцогддог.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 3 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 18 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 18 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23