БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын боксчид ААШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртлээ


Тайландын нийслэл Бангкок хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 21 орны 210 боксчин эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 медалийн төлөө хүч сорьжээ. Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлагад эрэгтэй тав, эмэгтэй гурван боксчин өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63.5 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 57 кг-д Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Нийлбэр дүнгээр Узбекистаны баг 11 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл, Тайланд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Хятад нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Тажикстан нэг алт, нэг мөнгө, гурван хүрэлтэйгээр эхний таван байрт жагсав. Манай улсын хувьд 10-11-дүгээр байрыг Тайваньтай хувааж эзэллээ. Тэмцээнд оролцсон 21 орноос 15 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцаж байна.

Дашрамд сонирхуулахад, Украйны боксын залуучуудын шигшээ багийнхан Азийн боксын холбоонд хүсэлт тавьснаар ААШТ-д оролцсон бөгөөд тэд хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМАГТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ОРУУЛСАН МАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ 48 минутын өмнө
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө 1 цагийн өмнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно 4 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 19 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 20 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02