БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна


Арван хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх төлөв мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 10-12 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур 11-13 хэм хүйтэн байна.

2024 оны арван хоёрдугаар сарын 07-ноос 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээ

Арванхоёрдугаар сарын 8-нд Увс нуур, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 57 минутын өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 3 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 4 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 7 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 8 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 9 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 9 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр
ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО 2026/08/31