БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"ЭТТ БАГА ОЛИМП 2024" СПОРТ НААДАМД 700 ГАРУЙ ТАМИРЧИН ӨРСӨЛДӨЖ БАЙНА


"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт наадам энэ жил "ЭТТ Бага олимп 2024" нэртэйгээр албан ёсны нээлтээ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  "Буянт Ухаа" спорт цогцолборт хийлээ. 


Компанийн  700 гаруй тамирчин, спортын 8 төрлөөр "6 аж үйлдвэр, 100 амжилт бүтээл, 8 эв нэгдэл" нэртэйгээр 2024 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд  эв нэгдэл, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Нээлтийн арга хэмжээнд компанийн удирдлагууд, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид, гэр бүлийн гишүүд оролцож, олимпын 5 өнгийг бэлгэдсэн бамбараа  ёслол хүндэтгэлтэйгээр асаалаа.

Нээлтийн арга хэмжээг  Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу хамт олондоо хандан үг хэлж эхлүүлсэн бөгөөд 2022 оны "ЭТТ Бага олимпын наадмын шилжин явах цомын эзнээр шалгарсан Салбарын  захиргаа бүтээн байгуулалт, Төслийн хөгжлийн газрын баг тамирчид" шилжин явах цомыг залав.   Уламжлалын дагуу тангараг өргөх тамирчнаар энэ жил "Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор"-ын Чингэлэг өргөгчийн оператор, Шайбтай хоккейн спортын мастер, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Азийн хошой аварга, Монгол Улсын Лигийн хошой аварга, Шарын гол багийн ахлагч, сагсан бөмбөг, хөлбөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, тамирчин Ч.Батбилгүүн, бамбар оруулж ирэх тамирчнаар Салбарын Уулын хэлтсийн Ашиглалтын инженер, Монгол Улсын гавьяат уурхайчин Р.Нацагдаш, бамбар буухиалах тамирчнаар Салбарын Тээвэр логистикийн газрын Нүүрс, ачилт логистикийн хэлтсийн дохиочин, 2022 оны компанийн спорт наадмын гар бөмбөгийн шилдэг тоглогч, 2022 оны бага олимпийн сагсан бөмбөг, дартсын аварга, 2024 оны Өмнөговь аймгийн Дартсын аварга, сагсан бөмбөг, дартсын нэгдүгээр зэрэгт тамирчин Н.Батсуурь, салбарын Уулын хэлтсийн Тэсэлгээний инженер Б.Баасан, ХАББОГ-ын ахлах инженер Э.Төгөлдөр нар тодорч, хамт олноо баясгасны зэрэгцээ мөн шүүгчийн тангараг өргөх ёслол болов.

 

 

Нээлтийн арга хэмжээний үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК дахь Шагайн харвааны салбар зөвлөл нь Монголын шагайн харвааны холбооны үйл ажиллагааг тус байгууллагад төлөөлөн явуулах эрхээ баталгаажуулсан гэрчилгээгээ тус холбооноос  гардан авлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СЭРҮҮНИЙ УЛИРЛЫН ТҮҮХИЙ СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХООР БОЛЛОО 2 цагийн өмнө
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын ХХАА-н байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
9 дүгээр сард нойтон цас орж, цочир хүйтрэх магадлалтай 5 цагийн өмнө
Засгийн газар эрчим хүчний экспортын хэтийн төлөвийг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг "Чингис хаан" онгоцны буудлаас үднэ 7 цагийн өмнө
С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм 23 цагийн өмнө
Ц.ИДЭРБАТ: ХХААХҮ-ийн САЛБАРТ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ БУС, ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ ТАТАХ УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА Өчигдөр
COP17 Mongolia: “ХӨХ МОРЬ” САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалаа Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Онцгой байдлын 30 алба хаагчийг 45 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болголоо Өчигдөр
ГЕГ: ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЛЭЭ Өчигдөр
САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Өчигдөр
CОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно Өчигдөр
Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв Өчигдөр
Согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, хэргийн газраас зугтжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт 23 градус дулаан байна Өчигдөр
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 2026/08/24
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 2026/08/24