БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Н.ЛХАГВАДОРЖИЙГ ЗААЛНААС НЭР ДЭВШҮҮЛЖ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД ОЛОНХИОР ДЭМЖЖЭЭ


Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар тодорч эхэлсэнтэй холбоотойгоор АИТХ-д ойролцоо санал авсан  намуудын дунд Засаг даргын төлөөх өрсөлдөөн эхлээд байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр болсон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Н.Лхагвадоржийг аймгийн Засаг даргад 51,2 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлжээ.

Тус аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 19 нь АН-аас, 21 нь МАН-аас, нэг нь ХҮН намыг төлөөлдөг. Тэдний  олонхи нь Н.Лхагвадоржийг Засаг даргад нам үл харгалзан дэмжсэн байна. Энэ нь Засгийн газарт хамтарч буй МАН, АН болон ХҮН намынхны хувьд аймаг орон нутагт ч хөгжлийн төлөө улстөржилтөөс хараат бус байх эерэг жишиг болж байна. 

Харамсалтай нь МАН-ын Удирдах зөвлөлийн “хүн” нь унасны төлөө ялсан Засаг даргыг Ерөнхий сайдаар батламжлуулахгүй, унагах гэсэн эсрэг кампанит ажлууд явагдаж “намаас хөөлгөнө” хэмээн сүрдүүлж эхэлсэн бололтой Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын Удирдах зөвлөлөөс Дашбат гэдэг хүнийг  Засаг даргаар сонгох чиглэлийг өгчээ. Гэвч  АИТХ-ын төлөөлөгчид дээрээс өгсөн хүнийг биш өөрсдөө дотроосоо Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлж Засаг даргаараа сонгосон юм байна. Харамсалтай нь  нутгийн өөрөө удирдах байгууллагын Засаг даргаа сонгох эрхэнд зарим нэг улстөрчид халдаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр дэмжүүлэхгүй байх хор, ховыг найруулж байгаа мэдээлэл Төрийн ордонд таржээ


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 9 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01