Биатлонч Э.Энхсайхан Европын залуучуудын аварга боллоо

info@focus.mn
2024/02/09

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ийнхүү Монголын биатлоны спортын түүхэн дэх анхны олон улсын түрүүг хүртэв. Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ. Мөнгөн медалийг Финландын Калле Лукканхунта, хүрэл медалийг Эстонийн Якоб Кулбин тамирчид тус тус авав.

Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд арванхоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна