Хүндэт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авна уу.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлгэнд 1 ширхэг жүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.
Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг.
Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг ЗӨВЛӨЖ байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ПРОКУРОР АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
39 минутЭкосистемийн тэнцвэрт байдлыг хангахын тулд "Туул усан цогцолбор" төслийг хэрэгжүүлнэ
1 цагСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 70 хувиар буурчээ
1 цагИпотекийн зээлд Налайх, Багануур, Багахангайн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
1 цагҮндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэнэ
3 цагМУЗН-ийн сайн дурын идэвхтний үндэсний форум боллоо
3 цагИмпортын цементийн татварыг 5% болгон бууруулна
4 цагГурил, тэжээлийн импортын татварыг өнөөдрөөс тэглэлээ
4 цаг"Шаардлага хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна"
5 цаг5Ш ажиллагааг эрчимжүүлэхэд НҮБ дэмжлэг үзүүлнэ
5 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна