ШУУРХАЙ: "Нүүрсний хулгай"-д шалгагдаж буй 17 хүний нэрийг АТГ-аас зарлалаа

Б.Номин-Эрдэнэ
2022/12/13

 Одоогоор нийт 35 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс хахууль авах гэмт хэрэгт долоо, хахууль өгөх гэмт хэрэгт 16, албан тушаалын байдлаа урвуулсан хэрэгт найм, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгагдаж буй хүмүүсийн нэрс:

1- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2- ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
3- ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат
4- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7- ЕТГ-ын дарга асан З.Энхболд
8- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
16- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17- "Эрхэт Монгол" группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр

АТГ нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.114
    2022/12/13

    Ард тумнээ гуйлгачин амьдруулж, газрын доорх баялгийг хулгайлсан хумуусийг эх орноосоо урвасанд тооцож яллаж, шийтгэх нь зов шуу!

    Хариулах
  • 126.166.167.77
    2022/12/13

    Үнэн бол зүгээр л хариуцлага гэж юу байдгыг мэдрүүлэх хэрэгтэй.

    Хариулах