БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

21 аймгийн төвд байгаа 21 сумыг татан буулгавал 530 даргын зардлыг хэмнэнэ


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Улсын хэмжээнд аймгийн төвтэйгээ ойрхон, нэгтгэж болох 21 сумыг татан буулгах шаардлагатай. Жишээ нь Булган аймгийн төвд Булган сум бий. Орхон аймгийн төвд мөн адил. Нэг байршилд ийм давхардал байх хэрэгтэй юу?    21 аймгийн төвд байгаа сумдыг татан буулгаснаар 81 хүн, 441 иргэдийн хурлын төлөөлөгч, 530 даргын зардлыг хэмнэнэ. Ингэснээр дарга даамлын давхардал багасна. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа үүнийг судалсан уу?” гэж асуув. Түүний асуултад хариулахдаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд энэ талаар заасан. Энэ хуулийг өөрчлөх нь Үндсэн хуулийн асуудал тул Засгийн газар дангаараа шийдэхгүй. Гэхдээ хамтарсан Засгийн газрын байгуулсан гэрээнд орон нутгийн удирдлага бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан. Ер нь эрх мэдлийн төвлөрөл бий болсон нь үнэн. Төр нэг сувгаар ярьж чадахгүй болсон. Хороо иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлэх нэрээр ихээхэн эрх мэдэлтэй болсон.ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Манай улсын 90 байршилд хөрөнгө оруулах нь илүү ашигтай гэсэн тооцоо гарсан. 

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Бүсийн хөгжлийн төлөвлөлтийг гаргасны дараа бүсүүдийн төрөлжилтийг тодорхойлно. Түүний дараа засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн асуудал хөндөгдөнө. Тэр үед сумдыг татан буулгах, өөрчлөх асуудал яригдах боломжтой.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахалж байна гэж хариулав. 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 1 цагийн өмнө
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2 цагийн өмнө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 5 цагийн өмнө
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 9 цагийн өмнө
Than Shwe (Тан Шве) 10 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 10 цагийн өмнө
Augusto Pinochet (Августо Пиночет) 10 цагийн өмнө
Che Guevara(Че Геваре) 11 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа Өчигдөр
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) Өчигдөр
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko Өчигдөр
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна Өчигдөр
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл Өчигдөр
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -3 Менгисту Хайле Мариам Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа Өчигдөр
Suharto(Сухарто) Өчигдөр