БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

Г.Оюунтуяа
2025/11/17

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд санал солилцлоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын ахлах шинжээч Г.Наранбаяр болон МХАҮТ, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчид, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ-ийн төвийн удирдлага, албан хаагчид, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 120 орчим хүн оролцсон юм.

Форум гурван хэсэгтэй зохион байгуулагдав.

Нэгдүгээр хэсэгт НЖДҮҮДТ болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

Хоёрдугаар хэсэгт нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид төрийн байгууллагын төлөөлөлтэй санал хүсэлтээ солилцож, хэрэгцээ, тулгамдсан асуудлынхаа талаар асуулт асууж, мэргэжлийн зөвлөгөө авсан.

Гуравдугаар хэсэгт Монгол–Америкийн бизнес эрхлэгчдийн Очир төв ЖДҮ эрхлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломж, шаардлагатай алхмуудын талаар мэдээлэл өгч, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ЖДҮ-ийн зээл болон бусад дэмжлэгийн талаарх танилцуулга хийв.

Форумын үр дүнд ЖДҮ эрхлэгчдээс гарсан санал хүсэлтийг бодлогын түвшинд тусган, ирэх оны ажлын төлөвлөгөөнд багтаахаар болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 21 минутын өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 5 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 21 цагийн өмнө
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 22 цагийн өмнө
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа Өчигдөр
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22