БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Admin
1 цагийн өмнө

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэх;
Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх.

Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэв.

Жилийн инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0 хувьтай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны 7 дугаар сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр хадгалагдав.

Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлж байна.

Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр 8 дугаар сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгийн талаар авах дараагийн шийдвэрийг тухай бүр гаргана.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 1 цагийн өмнө
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ 2 цагийн өмнө
ЗГ: Багахангай -Хөшигийн хөндий - Эмээлт чиглэлийн төмөр замын төслийг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар орно 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын залуучуудын өдөр тохиож байна 9 цагийн өмнө
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо Өчигдөр
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажилчдынхаа нэгдүгээр ангид элсэн орох 36 хүүхдэд дүрэмт хувцас авах эрхийн бичиг гардууллаа Өчигдөр
ОХУ-ААС НЭМЭЛТЭЭР 25 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ Өчигдөр
​Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгчээ 2026/08/10
Монголбанк “Койн Инвест” компанитай дурсгалын зоосны шинэ төслүүд хэрэгжүүлнэ 2026/08/10
“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа 2026/08/10
О.Саранчулуун: Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй 2026/08/10
ТАНЫ БАНКАН ДАХЬ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН 20 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ДААТГАГДСАН 2026/08/10
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 2026/08/10