Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр нийт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжнтэй 121 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 17, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 52, хулгайн 21 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлжээ.
Цагдаагийн алба хаагчид хоёр хэргийг шуурхай илрүүлж, 17 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.