БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа.

Төв аймгийн удирдлага, төрийн байгууллагын албан хаагчидтай уулзаж, албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, холбогдох яамтай хамтран зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Төв аймаг өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр онцгойлон ажиллаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 1300 гаруй тонн өвс, тэжээл, хэвэг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн хэмжээнд халаалтын зуух, дулааны станц, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна.

Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Уулзалтаар Төв аймагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, холбогдох яамдад дараах чиглэлүүдээр үүрэг өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр болов.

Үүнд:

• Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх,
• Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
• Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,
• Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,
• Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр чиглэл өгч ажиллалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 4 цагийн өмнө
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 18 цагийн өмнө
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 21 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 22 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2026/07/21
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн 2026/07/21
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой 2026/07/21
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2026/07/21
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 2026/07/21