БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсад төрийн айлчлал хийнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
2011 онд “Иж бүрэн түншлэл”,
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо 11 минутын өмнө
ХХААХҮЯ-НЫ САЙД Ц.ИДЭРБАТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР АХМАДУУДТАЙ УУЛЗАЖ, САЛБАРЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 43 минутын өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй 145 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө 1 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол улсад төрийн айлчлал хийнэ 1 цагийн өмнө
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 22 цагийн өмнө
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа 23 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна 23 цагийн өмнө
МАЛЫН ЭМИЙН ХУУЛЬ БУС ХУДАЛДААЛАЛТАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 189 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУРААН АВЧ, ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Өнөөдөр Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр тохиож байна​ Өчигдөр
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна Өчигдөр
"ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа Өчигдөр
ЗГ: Оюутолгойн зээлийн хэлэлцээрийн дүнгийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна 2026/07/01
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна 2026/07/01
Арвайхээр хотод “Ерөөлч, магтаалчдын олон улсын наадам" болно 2026/07/01
Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг хэлэлцэнэ 2026/07/01
Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 2026/06/30