БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна

Г.Оюунтуяа
2026/07/02

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих уулзалт, семинар өнөөдөр /2026.07.02/ болж, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн удирдлагууд оролцов. Тус семинар нь гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, иргэдийн гамшгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага солилцсон арга хэмжээ боллоо.

Семинарын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас дэлхийн хөгжиж буй хотуудын гамшигт тэсвэрлэх чадавхыг гурван жил тутам олон улсын үнэлгээний аргачлалаар дүгнэдэг. Улаанбаатар хотын гамшигт тэсвэрлэх чадавхын үнэлгээ 2018 онд 596 онооноос 292 (49.4 хувь), 2022 онд 295 (51.8 хувь), 2025 онд 298 оноо (52.7 хувь)-д хүрсэн нь ахиц гарч буй мэт харагдавч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, давтамж өсөн нэмэгдэж буй өнөө үед хангалтгүй байгааг онцлов. Мөн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавх болон бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр нийслэл, дүүргийн зөвлөлүүд анхаарч ажиллаж байна гэв.

ОБЕГ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Улаанбаатар хотод улсын нийт хүн амын тал орчим хувь төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам бүр нэмэгдэж байна.

Нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь инженерийн дэд бүтэц хангалтгүй гэр хороололд амьдарч, үүний 90 гаруй хувь нь үерийн дунд болон өндөр эрсдэлтэй бүсэд оршин суудаг нь гамшгийн эрсдэлийг бүх шатны байгууллага, салбар хоорондын хамтын ажиллагаагаар бууруулах шаардлагатайг илэрхийлж байна. НҮБ-ын судалгаагаар гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулсан 1 ам.доллар нь гамшгийн дараах сэргээн босголтод зарцуулах 15 ам.долларын зардлыг хэмнэх боломжтой”-г дурдан, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт нь зардал бус, улс орны тогтвортой хөгжил, иргэдийн аюулгүй байдлын баталгаа юм гэлээ.

Семинарын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой ахиц гарч байгаа ч дараах асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг онцгой байдлын мэргэжилтнүүд онцолсон юм.

 Үүнд:

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  • Эрсдэлийг бууруулах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн хүчитгэл, паспортжуулалтыг эрчимжүүлэх;
  • Үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг шинэчлэх, өргөтгөх;
  • Эрт сэрэмжлүүлэх болон холбоо, мэдээллийн нэгдсэн системийг орчин үеийн түвшинд хүргэх;
  • Иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт, арга зүйн төвүүдийг нийслэл болон дүүргүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлэх.

Эдгээр ажлыг эрчимжүүлснээр гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 6 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 7 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01