БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаан өнөөдөр болж, нийт 16 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн дагуу хэрэгжүүлж буй “Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян”-ы явцын талаар мэдээлэл сонсов. Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн удирдамжийн хүрээнд зохион байгуулсан тус аяныг ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, ашиглалт хамгаалалт, тохижилт, засвар үйлчилгээний чиглэлээр өрнүүлжээ. Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр 42 бригад ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн хотын нийтийн аж ахуйн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэн ажилласан талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга танилцууллаа. Мөн 2025 онд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн тооллого, мэдээллийн санг бүрдүүлж, нийт 21,167 модны цэгэн мэдээлэл, 1,107 шугаман хашлага, 813 талбайн мэдээллийг бүртгэсэн байна. Үүний зэрэгцээ нийслэлийн хэмжээнд 646 спорт талбай, 9 цэцэрлэгт хүрээлэн, 129 тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбайн нэгдсэн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, тохижилттой талбайн тоо нэмэгдэж байгаа хэдий ч эдгээрийн арчлалт хамгаалалт, санхүүжилтийн асуудал дагаад өсөж, зарим тохижилт, ногоон байгууламжийн ажлууд орхигдох хандлага байгааг албаныхан онцоллоо. Иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 41 хувийг унжсан кабель, ил задгай утас, гэрэлтүүлгийн шонгийн тагтай холбоотой асуудал эзэлж байна. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн таг, явган замын эвдрэл, сул шороон хөрс, хайс хашлага, авто замын нөхөөс, арчлалтын асуудлаар гомдол ихээр ирдэг тул ашиглагч байгууллагууд болон дүүргүүд ажлаа уялдуулан, хариуцсан байгууламждаа үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн 2016-2022 онд 4-6 метр өндөртэй 11,900 гаруй нарс, 3,200 гаруй гацуур модыг шилжүүлэн суулгаж, ургалтын түвшнийг 99.1 хувьд хүргэсэн байна. Гэвч модны арчилгаа, усалгаа, бордолт, ургалтыг дэмжих агротехникийн ажлууд хангалтгүй байгаагаас нарс модны шилмүүс шингэрэх, амьдрах хувь буурах зэрэг эрсдэл үүсэж буйг мэргэжлийн байгууллагууд мэдээлэв.

Иймд ургамлын ургалтын хугацаа дуусахаас өмнө ургалтыг сайжруулах, өвчин хортонтой тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, ногоон байгууламжийн арчилгааны 22 төрлийн ажлыг бүрэн хэрэгжүүлэх, мөн дүүргүүдэд шилжүүлсэн ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дүүргүүдийн менежерүүдэд үүрэг болголоо. Мөн дүүргүүдийн дэргэдэх Хяналт, удирдлагын төвийн дэд бүтцийг ашиглан хотын аж ахуйн өдөр тутмын арчлалт, засвар үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, ТҮК-үүдийн үйл ажиллагаа, эзэнгүй нохой, муурын асуудал, ногоон байгууламжийн усалгаа, арчилгаа, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг шуурхай илрүүлэн зохицуулалт хийхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Түүнчлэн хотын өнгө төрхийг сайжруулах, залуучууд болон иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин, талбайг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ 1 цагийн өмнө
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 18 цагийн өмнө
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 19 цагийн өмнө
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 20 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна Өчигдөр
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна Өчигдөр
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа Өчигдөр
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 2026/06/23
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22