БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Г.Оюунтуяа
Өчигдөр

ийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлав.

Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн уншиж танилцуулав.

МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар Нийслэлийн ИТХ-аас тогтоол баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн 2026 оны төсвийг 2025 оны 12 дугаар сард нийслэлийн ИТХ хуулиар олгогдсон эрхийн дагуу баталсан. Баталсан төсвөө ч өөрт олгогдсон эрхийн хүрээнд тодотгож байна. Гэтэл УИХ-ын зарим гишүүн нийслэл дураараа төсвөө тодотголоо гэсэн. Үнэхээр хуулийн дагуу тодотгож байна уу гэдгийг тодруулмаар байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.ПүрэвдагваНийслэлийн  энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх  хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг дээр яриад нэмж тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” хэмээн хариуллаа.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй арга хэмжээний төсвийг татсантай холбоотойгоор зарим төлөөлөгч цаашид сонгон шалгаруулалтын журам үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад анхааруулав.

 Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 1 цагийн өмнө
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2 цагийн өмнө
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой 4 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 6 цагийн өмнө
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 8 цагийн өмнө
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа Өчигдөр
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа Өчигдөр
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй Өчигдөр
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ Өчигдөр
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна Өчигдөр
Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа Өчигдөр
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 78 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр
Хөвсгөл аймаг бусад нутгаас мал, амьтан нэвтрүүлэхийг хоригложээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль”-ийн нээлт болно Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ 2026/06/19
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо 2026/06/19