БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
2026/06/23

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.06.22) БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливантай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, мэдээллийн технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй туршлага болж байгааг онцолж, энэхүү туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг AFAD-ийн Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Туркийн Засгийн газрын тэтгэлгээр гамшгийн менежмент, нийтийн эрх зүй, механик инженерчлэл, физик нөхөн сэргээх чиглэлийн сургалтыг үргэлжлүүлэх, Анталья хот дахь Ойн сургалтын олон улсын төвд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургах, ойн түймэртэй тэмцэх туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах боломжийн талаар мөн санал солилцсон юм.

Талууд 2018 онд байгуулсан “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлж, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНТУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 6 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 6 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01