БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус мэргэжлийн хороонд ажиллах гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Орон тооны бус Мэргэжлийн хороонд орж ажиллах гишүүн дараах чиг үүргийг хариуцан ажиллана.

  • Нийгмийн даатгалын хууль тогтоомж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол шийдвэрийн хэрэгжилт, хууль тогтоомжуудын нийцэлд аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

Орон тооны бус Мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлага хангасан байна.

  • Монгол улсын иргэн байх;
  • Хууль эрх зүй, эдийн засаг, санхүү банкны чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсрол эзэмшсэн;
  • Мэргэшсэн чиглэлээрээ нийгмийн даатгал, статистик, аудит зэрэг байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан байх;
  • Мэргэжлийн ёс зүй, ашиг сонирхол, нэр хүндийн хувьд мэргэжлийн хорооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
  • Өмнө нь удирдаж байсан хуулийн этгээдийг өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас дампууруулаагүй байх;
  • Хугацаа хэтэрсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх /бүх төрлийн тэтгэвэр авагч хамаарахгүй/;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

Дээрх шаардлагыг хангасан мэргэжлийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад оролцогч дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.

  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн асуулга; (nduz.gov.mn-маягт татах)
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг;
  • Хорооны гишүүнээр ажиллах зорилго, хүсэл эрмэлзэл, хийх ажил, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн хүсэлт; 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; 
  • Цээж зураг 4х3-ийн хэмжээтэй 2 хувь;

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд бичгээр болон info@nduz.gov.mn цахим хаягаар дамжуулан хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын бүрдлийг хянаж, шаардлага хангасан оролцогчдыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах бөгөөд Үндэсний зөвлөл нэр дэвшигчийн сонсгол хийж, нэг нэр дэвшигчийг сонгож, мэргэжлийн хорооны гишүүнээр томилно.

Холбоо барих хаяг:

  • Цахим шуудангийн хаяг: info@nduz.gov.mn
  • Холбоо барих утас: 976-11-322936

 

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

АЖЛЫН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 26 минутын өмнө
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 30 минутын өмнө
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 34 минутын өмнө
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 1 цагийн өмнө
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 1 цагийн өмнө
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 1 цагийн өмнө
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2 цагийн өмнө
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 5 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 7 цагийн өмнө
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 7 цагийн өмнө
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 21 цагийн өмнө
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 23 цагийн өмнө
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ Өчигдөр
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно Өчигдөр
Урьдаас төлөвлөсөн хүмүүсийг азтан болгодог нь тогтоогджээ Өчигдөр
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Сүхбаатарын одон хүртлээ Өчигдөр