БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ

Г.Оюунтуяа
2026/06/05

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хэрэгжүүлэх бодлогоо танилцуулан, алба хаагчдад үүрэг чиглэл өглөө. Уулзалтад ШШГЕГ-ын удирдлагууд, Нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл цахимаар оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн эрх зүйт төрийн суурийг бэхжүүлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, цагдан хорих, баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Миний бие ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2026.04.23-ны өдөр ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцан, НШШГГ-ын хэлтсүүдийг нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжин ажиллуулах шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийн хүрээнд НШШГГ-ын хэлтсүүд 6 дүүрэгт байрлан ажиллаж 2500 гаруй иргэн, явуулын оффисоор 260 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж, төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй, алба хаагчдад ч хүндрэлгүй болж өргөдөл гомдлын тоо 17 хувиар буурсныг ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд дурдаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт ИРГЭН ТӨВТЭЙ- ЭРХ ЗҮЙН РЕФОРМ-ыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Хууль зүйн салбарын уялдаа холбоог хангах БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ-ийг ХЗДХЯ-ны дэргэд байгуулан, тулгамдсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөх, салбарын цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана.

Сүүлийн 5 жил ял эдэлж буй иргэдийн тоо 52.7 хувиар, хорихоос өөр төрлөөр ял эдэлж буй иргэдийн тоо 78.2 хувиар өсжээ. Энэ тоо баримтаас бид аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд бүх салбар, яам агентлагууд хамтарч онцгой анхаарч ажиллах шаардлага үүссэнийг харж болохоор байна. Иймд салбарын сайдын хувьд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд бүх төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч бүр хүний эрхийг дээдэлдэг, хуулийг чанад сахидаг байх учиртай.

Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчидтай уулзах үедээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуульд заагаагүй албадлага, ялгаварлан гадуурхалт, хүч хэрэглэсэн аливаа үйлдэл гаргахгүй байх, хоригдлыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цахимжуулалт, дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.

Мөн албан үүргээ урвуулан ашиглаж, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдвол хэрхэвч тэвчихгүй, хатуу хариуцлага тооцож ажиллана гэдгээ анхаарууллаа.

“Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ийг хамтдаа хэрэгжүүлж, илүү шударга тогтолцоо, илүү ёс зүйтэй албан хаагч, илүү нээлттэй засаглал, илүү хариуцлагатай иргэн, айдасгүй нийгмийг бий болгоход ШШГБ- манлайлж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 4 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01