БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Мандуул: Дандаа тэнгэрийн том том тоонууд ярьдаг байсан хүн нохой муур, хог шорооны цэвэрлэгээ гэхээр санаанд буухгүй, хэсэгтээ л...

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан. Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул цахим хуудсандаа ийн бичжээ. Тэрээр, 

"Дүүрэгт ирээд ажигласан зүйлс

Миний бие 24 оны орон нутгийн сонгуулийн дараагаас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Өмнө нь бараг 13-14 жил Сангийн яаманд улс, орон нутгийн төсөв, ЗГ-ын олон улсын бондын дийл, дараа нь 2 жил Хөгжлийн банкийг удирдаж, хэдэн их наядын өр төлбөрөөс нь салгах зэргийг хариуцаж ажиллаж байсан болохоор дүүрэгт ажиллана гэдэг шал өөр ертөнц байлаа. Дандаа тэнгэрийн том том тоонууд ярьдаг байсан хүн нохой муур, хог шорооны цэвэрлэгээ гэхээр санаанд буухгүй, хэсэгтээ л...

Гэхдээ ингэж контраст харж ажиллах нь бас давуу тал. Хийж байгаа ажлаа шал өөр өнцгөөс харж байна. Хүмүүсийн амьдрал яг яаж байна, өдөр тутам тулгамддаг асуудлууд юу байна, төр засаг дээгүүр шийдвэр гаргаад байдаг, хөрсөн дээрээ хэр хэрэгждэг юм гэдгийг хөндлөнгөөс харах биш, бүр гар бие оролцоод явах хувь завшаан.

Аливаа ажлыг дотор нь орж, шатаж хийвэл амттай, үр дүнтэй байдаг гэж би боддог. Гэхдээ байн байн пауз аваад, дүр зургаа арай холоос, арай томоор харж, ер нь хаана хаашаа ямар дүрмээр яваад байна гэдгээ ажиглаж анзаарч байх нь чухал. Play stupid games, win stupid prizes.

Өнөөг хүртэл яг одоо санаанд орж байгаа ажиглалтуудаа бичье. Цааш өшөө санаанд орвол үргэлжлүүлнэ. Яг ажил хариуцаж байхдаа иймэрхүү шүүмж маягийн зүйлс бичих нь хэд хэдэн эрсдэлтэй. Чи өөрөө хийхгүй яасан юм, чамд ямар хамаатай юм – урдахаа хий гэх мэт хандлага ирнэ. Зарим нь одоогийн төр засгийн удирдлагуудаа шүүмжилж муулж байна гэж харна, сөрөг ПР-т ашиглана. Бүр зарим нь биднийг, намайг, нөхдөө мууллаа гэж гоморхоно. Яагаад одоо дуугарах болов гэж бас зарим нь асууж магадгүй (биедээ анхаарахгүй удаан явсны гороо эдэлж эмнэлэгт хэвтсэн, хийх юмгүй толгой ажиллаад хэцүү юм байна).

Гэвчиг, Монголын ирээдүйд санаа зовж явдаг 40 гарсан эцэг хүний хувьд Монгол хүний хүний саруул ухаанд итгэдэг зөрүүд зан хөдлөөд тэр эрсдэлүүдийг үл тоон хэдэн үг тэрлэсү. Би өөрөө либерал арт системээр боловсрол эзэмшсэн, аливаа зүйлсийг нээлттэй ярилцаж байж идээ бээрээ шахна, урагш зөм зам руугаа алхана гэж итгэдэг хүн юмаа.

1. Монголчууд бид яг одоогийн систем бүтцээр том том мега төсөл хийнэ гэдэг бол худлаа гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Төрийн албаны систем нь тэгж бэлтгэгдээгүй, нэг бол хулгай, нэг бол хариуцлагаас зугтана. Хөөрхий, хурган дарга, мэргэжилтнүүдийн буруу биш, хууль дүрмийг дараа нь яаж ч өөрөөр тайлбарлаж болдог гэдгийг маш тодорхой, тод томруунаар олон кейс гаргаад цацаад, шоронд хийж харуулаад сургачихсан. Survival instinct. За тэгээд тэр зохицуулж байгаа дүрэм журам, стандартууд маш түүхий, уялдаагүй, дараа нь ёстой хэнийг ч хэрэгт хийх боломжтой. Туулын хурдны замын кейс үүнийг маш сайхан харуулж өгөөд миний эргэлзээг бүр сайхан тайлаад өгсөн. Тэр олон зам гүүр, барилга байгууламжийн стандартууд нь Монголын стандартаа дагах юм уу, тэр фидик мидикээ дагах юм уу, хэн ч мэдэхгүй. Бид өөрсдөө бэлэн биш байна.

За тэгээд нэг төсөл санаа гаргаад түүнийгээ хэнтэй хамтарч хэрэгжүүлж, дундаас нь юм унагах уу гэж бүгд гүйлдэнэ. Найдвартай түншүүд хайна. Тиймэрхүү гаргалгаа гаргаж өгөөд, ашгаа авдаг гадны “менежментийн” компаниуд ч олон. Аль төсөл, аль дийлээ түлхэх үү гээд тойрч суугаад бялуугаа хуваана (би ийм схемд оролцож үзээгүй ээ, гэхдээ олон жил төрд ажиллалаа, гадарлаад байна, educated guess, logic гэх юм уу, би жишээ нь ийм зүйл хийе гэсэн бол ингэж хийх байсан гэх юм уу даа). Багийн гишүүд мэдээж ажил үүргээ хувааж авна, улс төрөө хэн даах юм, ПР-аа хэн угаах юм, бичиг цаасаа хэн хийх гэх мэтчилэн.

Гэхдээ буруу аргаар явсан юм тэгж байгаад нэг газар очиж бүдэрнэ. Тэрийг нь өрсөлдөгч нар нь, бялуунаас хоцорсон гомдогсод нь отоод сууж байна, тэгээд хөөрхий эх орондоо ирж чадахгүй шувуу болох нь тэр. Ганц хэрэгжиж чадсан нь ОТ төсөл. Одоог хүртэл ямар их хэл ам дагуулж байна, хар даа. (гэхдээ бас яг хэрэгжсэн үү гэдэг маргаантай)

Гарц тэгээд юу байх юм? Том мега гэж нэрлэж шоудахгүйгээр дунд зэргийн, дундаас багахан хэмжээний төслүүдийг pilot хэлбэрээр хэрэгжүүлж, тэр процессын үедээ дүрэм журам, ойлгомжгүй стандарт энэ тэрээ засах. Ингэж байж системээрээ, институциэрээ арай дээрдэнэ, арай олигтой юм хийхэд бэлтгэгдэнэ. Суурь нь байхгүй юман дээр мянган мөрөөдөл яриад дахиад нэг улстөрчийн карерыг дуусгасан л зүйл болох болов уу даа.

2. Төрийн ажлууд feedback system

За бас нэг анзаарсан зүйл бол манай төрийн анхан шатны нэгжээс дээшээгээ эргэх холбоо байхгүйтэй адил. Ерөнхий сайд, ЗГ нь бөөн юм болж, баахан бичиг цаас, судалгаа энэ гэж байж нэг шийдвэр гаргана. Тэр нь ЗГ дээрээ яамдын санал гэсээр байгаад улцайна. Хэрэгжүүлэх нийслэл дээр ирээд, ажлын хэсэг, хурал гэж байгаад шал өөр болно. Эцэст нь дүүрэг дээр чиглэл болж ирээд, тэндээсээ иргэдэд очихдоо танигдахгүй болно. Нөгөө анхны гоё юм бодож эхлүүлсэн ажил нь 180 градус.

Анхны дизайн нь буруу байж болно, нөөцөө хэт өөдрөгөөр тооцсон байж болно. Заримдаа зарим ашиг сонирхлыг хөндсөн байж болно (нийтийн тээврийг богинын эргэлтэд оруулж чадахгүй байгаа шиг, жишээ нь). Ямар ч гоё санаа худлаа амлалт болж үлддэгийн нэг гол шалтгаан энэ. Үүнийгээ мэдсэн улс төрч нар сүүлдээ шинэ санаа санаачилгыг эхлүүлэхгүй, өөрсдөөрөө авторлахгүй. Реформ хийгдэхгүй. Сонгогчид бухимдана, улс төр, төр засгийн шийдвэрүүдийг сонирхохоо болино. Нүдний далдуур авлигачид нь зоолно.

Шийдэл юу байж болох вэ гэж үү? Олон зүйлээс хамаарна. Эхлээд төрийн албан хаагчдаа ялгаварласан байдлаа зогсоох. Яам тамганд нь мундагууд нь, анхан шатан дээр муунууд нь юм шиг ялгаварлалаас болоод амьдрал мэдэхгүй хүүхдүүд шийдвэр гаргаад, буцаж фейлдээд. Бас нэг чухал зүйл, анхан шатнаасаа feedback авдаг тогтолцоог бий болгох. Шийдвэрүүд нь амьдралтай байна уу, шалгаад, буцаагаад хурдан засаад явдаг маневр манай төрд хэрэгтэй байна аа.

Сүүлд нь хэлэхэд, мөнгөндөө биш шүү. Аливаа асуудлыг дан төсөв мөнгөөр шийднэ гэх нь дэндүү залхуу, бодлогогүйн шинж. Мөнгө гэдэг чинь өөрөө капитал нөөц биш, ажиллах хүч, техник технологи, процессын efficiency, менежментийн ур чадвар - эдгээр чинь капитал. Асуудал гарангуут төсөв хуваарилаад шийднэ гээд хана мөргөхийг олонтаа харлаа. Зохион байгуулалт, коммуникациа зөв хийгээд явбал уул нь манай нийгмийн олон асуудал амархан шийдэгдэхээр юм билээ дээ" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Н.Мандуул: Дандаа тэнгэрийн том том тоонууд ярьдаг байсан хүн нохой муур, хог шорооны цэвэрлэгээ гэхээр санаанд буухгүй, хэсэгтээ л... 1 цагийн өмнө
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна 3 цагийн өмнө
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав 4 цагийн өмнө
ЗГ: Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө 22 цагийн өмнө
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа 22 цагийн өмнө
Хөвсгөл аймагт хоёр настай хүү тогонд цохиулж, нас баржээ 23 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар хур тунадас бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байна 23 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ 23 цагийн өмнө
Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт их болон нэн их байна 23 цагийн өмнө
УИХ-ын Байнгын хороо, Дэд хороо, Ажлын хэсгүүд болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороод хуралдана Өчигдөр
Зургаадугаар сарын 1-ний өдрийн 06.00–20.00 цагт зам хаана 2026/05/31
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа 2026/05/29
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРНА 2026/05/29
“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа 2026/05/29
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа 2026/05/29
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замуудыг хаана 2026/05/29