БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ДЦС-5 төслийн талбайгаас 55.6 мянган шоо метр үнс зөөлөө

Г.Оюунтуяа
2026/06/02

Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторыг захиаллаа. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлэн сонгожээ. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Төслийн талбайг бэлтгэх хүрээнд үнс зөөвөрлөх ажил дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2227 рейс, 55.6 мянган шоо метр үнс зөөгөөд байна.

ДЦС-5 ашиглалтад орсноор жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах шинэ эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотын 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах төлөвлөгөөтэй.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт технологи бүхий станц ашиглалтад орсноор агаар бохирдуулагч зэрэг иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулна.

Түүнчлэн ДЦС-5 төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж бус Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих томоохон хөрөнгө оруулалтын төсөл юм. Станцын нүүрсний хэрэгцээ нэмэгдэх нь дотоодын нүүрс олборлолт, тээвэр, ханган нийлүүлэлтийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлж, эдийн засагт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 4 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 4 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01