БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална


Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, системд нөлөө бүхий банкуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болгох, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь 20 хувь байхаар зохицуулалт хийсэн. Үүний дагуу системд нөлөө бүхий банкнууд 2022-2023 онд үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй ХК болсон билээ. 

Харин хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас ихгүй байлгах тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой хязгаарлалтууд тулгарч байгаа тул тус хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, ажлын хэсгийг УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнийн өгч буй мэдээллээр хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулж, 20 хувьд хүргэхийн тулд системд нөлөө бүхий нийт 5 банк зах зээлд 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж буй бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул байгаа үед энэ хэмжээний хөрөнгийг шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, хувьцааны үнийг унагах, цаашилбал, банкны тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа аж. Нөгөө талаас нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувь гэж заасан нь хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахааргүй, банкны үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжгүй хязгаарлалт учраас бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм байна.
Иймд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг системд нөлөө бүхий банкуудын хувьд 34 хувь хүртэл, бусад банкуудын хувьд 51 хүртэлх хувь байж болохоор тусгаж байгаа аж. Ингэснээр банк нь дотоод, гадаадаас стратегийн хөрөнгө оруулагч татах, улмаар компанийн үйл ажиллагаа, засаглалыг шинэ түвшинд хүргэх ач холбогдолтой байна.
Мөн хуулийн төсөлд гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт, хяналт, шалгалтыг илүү тодорхой болгохоор тусгажээ. Хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганд багтаан өргөн барьж, хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөж буй талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт ББСБ-ын зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо 7 цагийн өмнө
1072 ХУВЬЦАА БОЛОН НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ӨВЛӨХ ВЭ 8 цагийн өмнө
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна 9 цагийн өмнө
Ажил хийж буй ахмадууд тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх эрхийг нээнэ 10 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тамгаа хүлээн авлаа 10 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Би улс төрөөс илүү ажил хийж, асуудал шийддэг хотын дарга байхын төлөө хичээн зүтгэнэ 12 цагийн өмнө
Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо 12 цагийн өмнө
Огт төрөөгүй хүүхдэд хуурамч "Төрсний гэрчилгээ" гаргуулж, 18 жилийн турш хүүхдийн мөнгө авчээ 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсад анх удаа спортын хутга шидэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар мэдээлнэ 18 цагийн өмнө
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна Өчигдөр
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо Өчигдөр
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо Өчигдөр
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ Өчигдөр
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр