БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэг 2024 оны дөрөвдүгээр сард олны анхааралд орж байсан билээ. Уг хэрэгт холбогдсон Н.Энхтөрийн хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

2023 оны есдүгээр сард гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагынхан дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг уг дуулиан дэгдэх үед албан тушаалаас нь түдгэлзүүлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан. Уг хэргийн нэг холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх 2024 оны арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял оноож байв. Тэгвэл 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван хүн болох хэсгийн байцаагч, дэслэгч Н.Энхтөр, ахлагч О.Энхболд, Э.Баярцолмон нарын шүүх хурлууд тус тусдаа болжээ.

Улмаар Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ. Харин Э.Баярцолмонг цагаатгасан. Чөлөөндөө гарсан цагдаагийн ажилтны хүү Н.Энхтөр нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны нэгдүгээр сард түүнийг цагаатгасан байна. Үүнийг нь хэрэгт хяналт тавьсан прокурор эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялыг хэвээр нь үлдээжээ. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
3
sad
2
wow

Шинэ мэдээ
Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ял шийтгэжээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй 2 цагийн өмнө
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ 2 цагийн өмнө
Халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Улаанбаатар марафон 2026” талаар мэдээлэл өгнө 3 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 22 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 22 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна Өчигдөр
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Өчигдөр
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ Өчигдөр
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно Өчигдөр
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10