БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ


Туул гол Улаанбаатар хотын дундуур 114.8 км урсаж, долоон дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрдөг нийслэлийн байгаль орчны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой амин чухал ундны усны эх үүсвэр юм. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгаанаас Алтанбулаг сум хүртэл голын голдиролд олон жилийн турш хуримтлагдсан лаг үүсэж, Туул голыг ихээр бохирдуулж байна.

Туул голын хамгаалалтын бүсэд 35.7 мянга гаруй нэгж талбар газар эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийн нүхэн жорлон зэргээс үүдэлтэй бохирдол дээд цэгтээ хүрсэн.Туул голын сав дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгжээс 43 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Туул голын бохирдлын асуудал олон жилийн турш даамжирч, дээд цэгтээ хүрсэн ч хамгаалах дорвитой ажлыг хийж байсангүй.

Тэгвэл НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Туул голын экосистемийг хамгаалах зорилгоор “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулжээ.“Туул голоо аваръя” хөдөлгөөнийг 2026-2030 онд дөрвөн жил хэрэгжүүлнэ. Ингэхдээ Туул гол болон түүний сав газрын экосистемийг хамгаална. Бохирдлыг бууруулна. Туул гол орчимд байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх юм байна.

Тухайлбал, “Туул голоо аваръя” хөдөлгөөнөөр дараах цогц арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. 

• Ундны усны нөөцийг нэмэгдүүлж, үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ. 
• Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй лагийг цэвэрлэж, байгалийн горим алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийнэ.
• Хамгаалалтын бүс дэх нүхэн жорлонгуудыг буулгаж, стандартын ариун цэврийн байгууламжтай болгож, хүнс болон эрүүл мэндийн салбарын байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
• Усны нөөцийн зохистой хэрэглээнд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг “Туул голоо аваръя” хөдөлгөөнд татан оролцуулах аж. 

Туул голын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Туул голоо аваръя” хөдөлгөөн Монгол Улсын Үндсэн хууль болон засаг захиргаа, байгаль орчин, усны болон хотын эрх зүйн байдлын тухай бусад холбогдох хуулиудад нийцэж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 19 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23