БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо

Г.Оюунтуяа
2026/04/06

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.06/ Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой уулзаж, гадаад, дотоод зах зээлд үүсэж буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, вальютын нөөц болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Ойрхи Дорнодын зөрчилдөөний улмаас эдийн засагт үүсэх сөрөг нөлөөлөл болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Мөн гадаад валютын улсын нөөцийг хамгаалах, ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлд Монголбанк хуульд заасан арга хэмжээг нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр авч,  олон нийтэд ил тод мэдээлэл хүргэж ажиллаж байна гэлээ.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалтын төгсгөлд дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд буйг дурдсан бөгөөд ийм эгзэгтэй үед цаашид Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар тогтмол мэдээлэл зөвлөмж ирүүлж байхаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана 15 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна 16 цагийн өмнө
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 20 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 20 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 21 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 22 цагийн өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 23 цагийн өмнө
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22