БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Богдхан уулын дархан цаазат газраас 100 гаруй толгой малыг албадан гаргажээ


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид хоёр хэсэгт хуваагдан ажиллаж, тусгай хамгаалалттай газар бэлчээрлэж буй малыг гаргах ажиллагааг зохион байгууллаа. Тодруулбал, нэгдүгээр хэсгийн алба хаагчид Бага тэнгэрийн амнаас Залаатын ам хүртэл нийт 80 орчим толгой малыг гаргасан бөгөөд 67 адууг нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Мөн хоёрдугаар хэсэг нь Зайсангийн амнаас Их тэнгэрийн ам хүртэл 30 толгой адууг мөн адил хүлээлгэн өгсөн талаар мэдээллээ.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 9 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах, авто замын осол, эрсдэлийг бууруулах зорилгоор мал гаргах ажлыг зохион байгуулж буй юм.

Тусгай хамгаалалттай газарт малаа бэлчээсэн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд иргэнийг 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалтай.

Иймд, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга, маллагаатай байлгаж, тусгай хамгаалалттай газар нутаг болон суурьшлын бүсэд мал нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 3 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01