БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа манай улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад буцах болсонтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.09.19) түүнийг хүлээн авч уулзлаа.
Ноён Винод Ахужагийн Монголд ажилласан зургаан жилийн хугацаанд НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаа илүү гүнзгийрэн хөгжиж, манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өөрчлөлт шинэчлэл, Тогтвортой хөгжлийг хангахад түлхэц болохуйц томоохон төсөл, хамтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн хөгжилд онцгой ач холбогдол өгч, энэ салбарын 240 гаруй мянган айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аливаа эрсдэлээс сэргийлэх, урьдчилан мэдээлэх системийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд цаашид ч НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлэх ажил их бий.
Монгол Улсын Засгийн газраас “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасны дотор “Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл” (“КАДРИ) олон улсын хамтын ажиллагааны багаар Монгол дахь гамшгийн эрсдэлд үнэлгээ хийгээд байна" хэмээв.
Хэдийгээр ноён Винод Ахужа нутаг буцаж байгаа ч бидний боловсруулсан Стандартад суурилсан Гамшгийн эрсдэлийн стратеги болон Монгол Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах системийг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа бидэнтэй харамгүй хуваалцах болсонд мөн талархал илэрхийллээ.

Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах системийг хөгжүүлэх цогц арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг хүргүүлсэн юм. Үүнд:
• Гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг байгууллагуудын холбооны бэлтгэл бэлэн дээшлүүлэх, зайнаас тандан судлах, GIS (газар зүйн мэдээллийн систем), цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, сансрын хиймэл дагуулын болон цаг агаарын мэдээллийг шуурхай боловсруулах, хэрэглэгчдэд хүргэх чадвар бүхий Гамшгийн удирдлагын нэгдсэн системийн тогтолцоог байгуулах;

• Цаг агаарын аюул, гамшгийн үед үзэгдэлд суурилсан амжиж анхааруулах орон нутгийн мэдээг үүсгэж, аймаг, сумын төвөөс малчдад хүргэн түгээж, бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх зорилгоор орон нутгийн мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборуудыг эрсдэл өндөртэй бүсүүдэд байгуулах;

• Малчин өрхүүдийг гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээ, мэдээллийг байнга, тогтмол хүлээн авдаг найдвартай эх үүсвэр бүхий хэрэгслээр хангах, байршил тогтоодог, мэдээллээ дамжуулдаг платформ, тоног төхөөрөмжийн хэрэглээг нэвтрүүлэх, ашиглалтыг жигдрүүлж хэвшүүлэх;

• Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг (ган, зудын эрсдэлийн үнэлгээ зэрэг мэдээллийг агуулсан) хөгжүүлэх, мэдээллийг малчид, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон бусад хэрэглэгч хүлээн авч, үйл ажиллагаандаа ашигладаг болох нөхцөлийг бүрдүүлэх мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах арга замыг хөгжүүлэх;

• Гамшгийн үед хэрэглэх зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл хадгалах зориулалт бүхий улсын агуулахын аж ахуйг хөгжүүлэх зэрэг ажлууд багтсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт эхэлнэ 9 минутын өмнө
Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна 12 минутын өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 15 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 15 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 17 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 17 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 18 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 18 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 18 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 20 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 22 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ Өчигдөр
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02