БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга

Г.Оюунтуяа
2026/01/15

Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг. Гэвч олон шат дамжлага дамждаг тул нэг худгийн таг нөхөж тавих санал ч цаг хугацаа их авдаг. Иргэдээс ирэх ийм саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан. Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтойгоор онооны системийг хэрэгжүүлье  гэсэн санал гарсан. Энэ бол иргэний идэвхийг үнэлж байгаа хэлбэр. Иргэн, дүүрэг, хороо, нийслэл хамтарч ажиллаж байж Улаанбаатар хотын хөгжил болоод тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийднэ. Иргэд ногоон оноогоо нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Тухайлбал, цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөртөө үүнийг ашиглах боломжтой. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хотын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэхийн тулд уриалж байгаа юм. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ 14 цагийн өмнө
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ 14 цагийн өмнө
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА 16 цагийн өмнө
ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 ЦАГ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ 16 цагийн өмнө
Л.Бямбасүрэн: Би 62 настай. 13 жил хоригдоод амьд гарч ирлээ гэхэд надад амьдралыг мэдрэх он жилүүд үлдэх үү? 17 цагийн өмнө
Зорилтот бүлгийн 310,957 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна 17 цагийн өмнө
Монгол Улсын нийт газар нутгийн 41 хувь нь Тусгай хамгаалалтын үндэсний сүлжээнд​ хамрагдана 17 цагийн өмнө
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ 19 цагийн өмнө
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ 19 цагийн өмнө
НИЙТ ДУУДЛАГЫН 83 ХУВЬ НЬ ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМЭР БАЙНА 21 цагийн өмнө
“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна 22 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ 23 цагийн өмнө
ТТАХНЭ-ийн сувилагч унтуулгын бодисоо өөртөө шахаж "мансуурсан уу" 2026/10/02
Орон сууцны гэрээний хохирогчдын асуудлыг шийдэх Ажлын хэсэг хуралдлаа 2026/10/02
Шүүх “Херо” Б.Баатарыг хорихоос татгалзаж, өмнөх хилийн хоригийг хэвээр үлдээлээ 2026/10/02
Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 16-нд товлолоо 2026/10/02
Э.БАТШУГАР: АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ, ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖИНЭ 2026/10/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД БАЙРШУУЛЛАА 2026/10/02
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/10/02