БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

Г.Оюунтуяа
Өчигдөр

Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Улаанбаатар трамвай” төсөл нь хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. Энэхүү төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Харин Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 8 цагийн өмнө
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? 9 цагийн өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 9 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно 9 цагийн өмнө
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ 10 цагийн өмнө
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ 11 цагийн өмнө
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ 12 цагийн өмнө
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Нэгдүгээр сард халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино Өчигдөр
БААСАН ГАРАГТ ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ БАГА ЗЭРЭГ ЧАНГАРНА Өчигдөр
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨВД ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БАРИХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА Өчигдөр
300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав Өчигдөр
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна Өчигдөр
Ч.Тэмүүлэн: Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг огт ашиглаагүй гэдгээ мэдэгдэж байна Өчигдөр
А.БАЯР: 2026 ОНД ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛНА Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр