БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨВД ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БАРИХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА

Г.Оюунтуяа
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.05) Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон Засгийн газрын 300 хоногийн ажлын төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулав.

Уулзалтад төрийн 63 байгууллагын 210 албан хаагч оролцож, санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр үерийн хамгаалалтын далан барих ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавив. 2010-2024 оны хооронд тус суманд нийт 8 удаагийн томоохон үер бууж, 400-900 сая төгрөгийн хохирол амссан байна. Гэвч 15.4 км урттай үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах санхүүжилт шийдэгдэлгүй өнөөдрийг хүрчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар 2027 оны төсөвт зардлыг нь тусгуулах, орон нутаг болон салбарын яам хамтарч ажиллахыг газар дээр нь үүрэг болгов.

Мөн Хөвсгөл нуурыг түшиглэж Найрамдал-2 зуслангийн бүтээн байгуулалтын ажил газрын маргааны улмаас удааширч гацсан. Тэгвэл зуслангийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав.

Хөвсгөл аймаг 137 мянган хүн амтай. Аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг гурван аймгийн нэг. Тиймээс Засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр онцоллоо. Өнгөрсөн онд аялал жуулчлалын идэвхтэй улиралд буюу 6-10 дугаар сард гадаад, дотоодын нийт 157562 жуулчин Хөвсгөл аймгийг зорин иржээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар үдээс хойш тус аймгийн Шинэ-Идэр суманд ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Даваадалай: СТӨ-г буулгах талаар огт яриагүй 7 цагийн өмнө
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? 8 цагийн өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 8 цагийн өмнө
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно 8 цагийн өмнө
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ 9 цагийн өмнө
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ 11 цагийн өмнө
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ 11 цагийн өмнө
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Нэгдүгээр сард халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино Өчигдөр
БААСАН ГАРАГТ ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ БАГА ЗЭРЭГ ЧАНГАРНА Өчигдөр
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨВД ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БАРИХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА Өчигдөр
300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав Өчигдөр
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна Өчигдөр
Ч.Тэмүүлэн: Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг огт ашиглаагүй гэдгээ мэдэгдэж байна Өчигдөр
А.БАЯР: 2026 ОНД ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛНА Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр