БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болох юм. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.

a

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ВАНГА ЗӨГНӨЛ: Хүн төрөлхтөн дэлхийн 3-р дайн болон харь гаригийн амьдралтай учрах уу? 34 минутын өмнө
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ 37 минутын өмнө
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Арилжааны банкны хадгаламжийн хүүнд дээд хязгаар тогтооно 1 цагийн өмнө
AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖИРЧЭЭ 1 цагийн өмнө
Улаангомд 3,7 магнитутын хүчтэй газар хөдөлжээ 3 цагийн өмнө
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ 4 цагийн өмнө
Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөний ажлын хэсгээс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй 3 дуудлага бүртгэгджээ 21 цагийн өмнө
Нэгдүгээр сард халамжийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж олгох хуваарь 22 цагийн өмнө
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино 22 цагийн өмнө
БААСАН ГАРАГТ ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ БАГА ЗЭРЭГ ЧАНГАРНА 23 цагийн өмнө
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав Өчигдөр
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨВД ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БАРИХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫГ ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАНА Өчигдөр
300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав Өчигдөр
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна Өчигдөр
Ч.Тэмүүлэн: Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг огт ашиглаагүй гэдгээ мэдэгдэж байна Өчигдөр
А.БАЯР: 2026 ОНД ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛНА Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Оллоо апплейкшн"-ын танилцуулга уулзалт "New cafe"-д болно Өчигдөр