БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол одоо ажиллаж байгаа 1960 хэсгийн ахлагч

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Хорооны хамаг нарийн ширийн ажлыг зохион байгуулдаг “нэргүй” ажил бол хэсгийн ахлагчийн ажил. Хэсгийн ахлагч нар иргэдтэй хамгийн ойр ажилладаг, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг, юу хэрэгтэйг хамгийн сайн мэддэг хүмүүс. Улсаас зохион байгуулдаг хүн ам орон сууцны тооллого, халдварт өвчний судалгаа, өрхийн халамж, хамгаалал, аж байдлын бүхий л судалгааг биечлэн очиж авдаг. Эзэнгүй айлын хаалгыг хэдэнтээ тогшдог. Эрэл, сурал болдог. Зорилтот бүлгийн айлуудыг ганц эргэж тойрдог хүмүүс нь хэсгийн ахлагч нар. Бичиг цаасны ажил ихтэй. Цаг наргүй. Гүйцэтгэл, тайлан, биелэлтээ дүүрэг, нийслэл рүү явуулдаг чамлахааргүй их ажилтай. Төрийн жинхэнэ албан хаагчийн тодорхойлолтгүй учраас урамшуулал хэлбэрийн үндсэн цалингаа л авдаг. Ийм ажил хийдэг 1960 хэсгийн ахлагч өнөөдөр нийслэл хотод аж төрөн амьдарч, ажил үүргээ чимээгүй хийсээр ирсэн.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалыг байхгүй болгох шаардлагатай гэж үзэж, хуулийн төсөл санаачилна гэдгээ мэдэгдээд байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин байр сууриа илэрхийлэхдээ “Төрийн хамгийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Шөнө оройгүй, ажлын өдөр, амралтын өдөргүй ажилладаг хүмүүс бол хэсгийн ахлагч нар. Тэд яг төрийн үйлчилгээ төдийлөн хүрч чаддаггүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн айл өрхүүдтэй тулж ажиллаж, бэрхшээл асуудлыг нь мэддэг. Ийм хүмүүс байхгүй бол төрийн анхан шатны үйлчилгээ иргэдэд хүрэх боломжгүй. Төрийн бүх үйлчилгээ 100 хувь цахимжиж байж л хэсгийн ахлагч нарын ажил үнэ цэнгүй болно. Энэ болтол хэсгийн ахлагч нар судалгаануудаа авна, айл өрхүүдээ эргэнэ. Нэг үгээр иргэд, төрийг холбох гүүр нь хэсгийн ахлагч нар гэдгийг УИХ-ын гишүүд маань дүүрэг, хороодоороо яваад хармаар байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна 44 минутын өмнө
The MongolZ баг ESL-ээс $295,313-ийн урамшуулал авна 55 минутын өмнө
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална 1 цагийн өмнө
"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 1 цагийн өмнө
А.Амартүвшин: Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол одоо ажиллаж байгаа 1960 хэсгийн ахлагч 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн форум-2025” болно 2 цагийн өмнө
ЭЗБХ: “Харбины” гэрээ буюу УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын талаар хяналт, шалгалт хийх Түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ли Жан Хуа: “Төхөм”-ийн уурхайд 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч гэрээнд заасан 52 хувийг шилжүүлээгүй 20 цагийн өмнө
11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА 22 цагийн өмнө
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ 23 цагийн өмнө
А.Амартүвшин: Асуудлыг шийдэх бүх боломж нь байхад чадалгүй өдийг хүргэсэн хүмүүсийн нэг нь З.Энхболд та шүү Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Нийслэлийн төсөв асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” хэлэлцүүлэг болно Өчигдөр
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино Өчигдөр
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана Өчигдөр
Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө Өчигдөр
Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна Өчигдөр
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 2025/12/08
ХУУЛЬ БУСААР 3 ТОНН ХҮРТЭЛХ ШАТАХУУН ШАГААР ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2025/12/08
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина 2025/12/08
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 5 иргэний амь насыг авран хамгааллаа 2025/12/08