БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ

Г.Оюунтуяа
2025/11/05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаан 10 цаг 33 минутад гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн “Нэгтгэн дүгнэх” хэсэгт “… энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” хэмээснийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулаад, иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудлыг хууль, эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гишүүд саналаа илэрхийлнэ хэмээн тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, П.Сайнзориг, Д.Ганбат, О.Номинчимэг нар үг хэллээ. Х.Тэмүүжин гишүүн хууль зүйн холбогдох лавлагааг гаргах, эрх зүйн орчныг сайжруулах, ойлголтоо тодорхой болгох, хууль тогтоох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, судлаачид, эрдэмтэд, хуульчдыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй, нухацтай хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэдэг санал хэллээ. Х.Баасанжаргал гишүүн Үндсэн хуулийн цэц нэг дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаа болон "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолын талаарх хоёр тусдаа асуудлыг нэгтгэн шийдвэрлэсэн гэв. Тэрбээр “Дүгнэлтэд дурдагдсан хоёр асуудлын нэгийг л Улсын Их Хурал хэлэлцэж байна. Тэгвэл Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх талаар тодорхойгүй байдал үүсэх болно. Тус тогтоол өнөөдөр хүчинтэй эсэх, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтэд “… энэ тогтоолыг хүчингүй болгосугай” гэж бичээгүй байгаа учир Улсын Их Хурал тухайн шийдвэрээ хүчингүй болгох эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Хууль зүйн байнгын хороо нухацтай хэлэлцээд, тодорхой шийдэл гаргах ёстой” гэв.


Ж.Баярмаа гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтийн мөрөөр хэрхэн шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн “Энэхүү дүгнэлтийг хэлэлцээд дахин Цэцийн маргаан руу орох нөхцөл бүрдэх гэж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, Цэцийн дүгнэлтийн аль нь илүү хүчин чадалтай болохыг дэнслэх гэж байна. Ямар ч үед Үндсэн хуулиа л бид дагаж мөрдөнө” хэмээлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлалгүй, мөн зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглээд “Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, энэ гэрээний нэг тал нь ард түмэн. Ард түмний төлөөлөл бол Улсын Их Хурлын гишүүд. Тэгэхээр Үндсэн хуулийг парламент сахин хамгаалах институц. Үндсэн хуулийг ийн бүдгэрүүлж, үзэл санааг гуйвуулж байгаад харамсаж байна” гэв. Д.Ганбат гишүүн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол О.Номинчимэг гишүүн Үндсэн хуулийн цэц нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг биш, 3 дахь хэсгийг баримтлах ёстой байсан хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлан Үндсэн хуулийн цэц их суудлынхаа хуралдаанаар шийдвэр гаргасан байхад хууль тогтоогчийн хувиар дахин тайлбарлах, санал нийлэхгүй зэрэг үндэслэлээр хандах нь нийгмийн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл болно гэж Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлээд “Бид Үндсэн хуультай маргаад байвал маргаан хэзээ ч дуусахгүй. Аливаа төрлийн маргааныг шийдвэрлэхэд нэг тал нь сэтгэл ханамжтай, нөгөө тал сэтгэл дундуур үлддэг. Бид шүүхийн шийдвэрийг дагаад явна гэдэг нийгмийн гэрээтэй” гэлээ.


Хуралдааны төгсгөлд Д.Цогтбаатар дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн нэг дэх хэсгийн хүрээнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах хүсэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээв. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн хоёр дахь хэсгийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрээр хүчингүй болсон Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд холбогдох кодификац хийж, зарлан нийтэлж, мэдээлэх ажлыг хийх шаардлага үүсэж байгааг дурдлаа. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО 2026/08/14
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна 2026/08/14
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орох тул янга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/14
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026/08/14
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 2026/08/14
Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна 2026/08/14
ЦЕГ: Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна 2026/08/14
ҮЙЛ ЯВДАЛ: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно 2026/08/14
Э.БАТШУГАР: УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА 2026/08/13
ЗАРИМ ТӨРЛИЙН ОЛОН УЛСЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭГ НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР ОЛГОНО 2026/08/13
ХАНГАЙН МАЛЧИД ДЭЛХИЙН МАЛЧДЫН ТУНХАГЛАЛД ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЛЭЭ 2026/08/13
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/08/13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ШӨНӨ ААДАР БОРОО ОРОХ ТУЛ АЯНГА, МӨНДӨРӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭЭРЭЙ 2026/08/13
Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, 11 хэргийг шүүхээр шийдвэрлэв 2026/08/13
ОБЕГ: Мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2026/08/13
476 МЕТР УРТ ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/13
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 2026/08/13
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна 2026/08/13
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ 2026/08/13