БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТАНГАРАГААР БАРЬЦААЛСАН ТӨР

Г.Оюунтуяа
2025/11/05

Төр эмч нараас өргөсөн тангарагыг нь нэхэх эрхтэй юу?

Багш эмч нар цалингаа, хөгшид тэтгэврээ нэмүүлэх гэж жагсаал цуглаан суулт болж, сүүлдээ ажил хаяан улс орон эмч багшгүй болоод нэлээд хэд хоносон. Багш нар 13 дахь хоног дээрээ 2,8 сая төгрөгийн цалин дээр тохиролцож ажил хаялтаа зогсоолоо.

Харин эмч нарын цалинг яаж шийдэх вэ? Сүхбаатарын талбай дээр нийслэл дүүрэг орон нутгийн эмнэлгийн 3000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жагсаж Төрийн ордон тойрон гороолсон.

Талбай дээр 7 хоног суулт хийсэн эмч нарынхаа эрх ашгийг хамгаалж үндэсний хэмжээний ажил хаялтад шилжих бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар МҮЭХ мэдэгдээд байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, яаралтай түргэн тусламжийн 103 зэрэг яаралтай тусламжийн эмнэлгүүдээс бусад нь ажил хаялтад нэгдэхээ илэрхийлж эхэлжээ.

Өдөр шөнө өглөө оройгүй, цай уух ч завгүй шахуу өвдөж зовсон хүмүүстэй нүүр тулж, зовлон шаналал дунд ажилладаг эмч эмнэлгийн ажилтнуудын цалин өнөөдөр дунджаар 1.5-1,8 сая төгрөг.

Тулаа хийж, жижүүрт гарч, амрах ч завгүй мэс засал хийж байж ийм мөнгийг гар дээрээ авдаг.

Мэргэжилдээ дуртай, өргөсөн тангарагтаа үнэнч тулдаа  бага цалинтай ч ажлаа хийсээр ирсэн.

Харин одоо эрүүл мэндийн салбарынхны ажил хаялтад  Төр бэлэн үү?

Сарын 1000 доллар буюу 3,5 сая төгрөгийн цалинг шийдэх шийдэл гарцыг хайж байна уу? Чинбүрэн сайд аа.

Эмч бол багш биш. Ажил хаясан минут секунд бүрээр эрдэнэт хүний амь нас хэмжигдэнэ. Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахын төлөө тангараг өргөсөн хэдий ч наад захын амьдралынх хэрэгцээг нь хангаж өгч чадахгүй сарын 300-400 доллараар амь амьдралыг нь зогоож байгаа ТӨР эмч нараас өргөсөн тангарагтаа үнэнч байхыг нэхэх, шаардах эрхтэй юу?


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 38 минутын өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ ДЭД САЙД Б.МӨНХТАМИР АХАЛНА 45 минутын өмнө
Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ НЬ БОЛОВСРОЛ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙ САЙД ОНЦЛОВ 1 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2 цагийн өмнө
С.Баярбилэг: Баавгай дайрсан тохиолдолд хэн нэгэн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл хуульд байхгүй 5 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Хот төлөвлөлтийн III форум” болно 7 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БИОКОМБИНАТАД АЖИЛЛАЖ БАЙНА 22 цагийн өмнө
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: 281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Өчигдөр
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана Өчигдөр
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ. Өчигдөр
Ц.ИДЭРБАТ: ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА 2026/10/06
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Хуульч Ж.Эрхэмбаатар ҮХЦ-д хандахаар болжээ 2026/10/06
МОНГОЛ-ЯПОНЫ ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨГЖЛИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026/10/06
“ОНЫ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГИЙН ЗҮТГЭЛТЭН” ШАГНАЛЫН 5 ДАХЬ УДААГИЙН ЭЗЭН ШАЛГАРЛАА 2026/10/06
Т.ДАВААДАЛАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ 2026/10/06