БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТББХ, ӨБХ: УИХ-ын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох ажлын хэсэг байгууллаа

Г.Оюунтуяа
2025/11/04

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцэн, тус асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, ажлын хэсгийн гишүүдээр УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, С.Зулпхар, Л.Энх-Амгалан, Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Г.Уянгахишиг нар ажиллана.

УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгосон байна.
Гишүүдийн зүгээс УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх заалтыг хүчингүй болгохыг дэмжиж буйгаа илэрхийлж, өнөөгийн цаг үетэй уялдуулан шинэчлэх шаардлагатай гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 53 минутын өмнө
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 5 цагийн өмнө
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 7 цагийн өмнө
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 12 цагийн өмнө
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 12 цагийн өмнө
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 13 цагийн өмнө
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА Өчигдөр
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ Өчигдөр
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо Өчигдөр
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна Өчигдөр
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ Өчигдөр
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр бүлийн өдөр тохиож байна Өчигдөр