БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ БАГШ “ЭРХЭМСЭГ ГҮНЖ МАХА ЧАКРИГИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

Г.Оюунтуяа
2025/10/17

Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд Зүүн Өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын хүрээг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж нийт 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн юм.

Ийнхүү 2025 онд тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, багш А.Уянга хүртлээ.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэхэд нь тэгш боломж олгох чиглэлээр тууштай ажиллаж, мэргэжлийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм. Багш А.Уянга өөрийн санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг үнэ төлбөргүй сургаж, нийгэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын сан”-гаас 10,000 ам.долларын шагнал гардуулсан байна.

Тус шагнал нь боловсролын салбарын шилдэг багш нарыг алдаршуулж, тэдний мэргэжлийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ 5 цагийн өмнө
КАНАД УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгохоор боллоо 8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна 9 цагийн өмнө
Дээд шүүх: А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ 10 цагийн өмнө
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДСЭН ДУГААРТ ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно 10 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА Өчигдөр
НИЙСЛЭЛ 2027 ОНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ Өчигдөр
Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг прокурорт шилжүүллээ Өчигдөр
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ 2026/04/10
ӨНӨӨДРӨӨС СКҮҮТЕР, МОПЕД ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗОРЧИХГҮЙ 2026/04/10
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно 2026/04/10
Г.Лувсанжамц: Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино 2026/04/10
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 2026/04/10
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын “Европ судлал X” эрдэм шинжилгээний хурал болно 2026/04/10
Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026/04/09