БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Г.Оюунтуяа
2025/10/15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна.

Энэтхэгийн найрсаг ард түмэнд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг Монголын ард түмний нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээн бичиж үлдээлээ.

Шинэ Дели хотын Ямуна мөрний эрэгт байрладаг энэ цогцолбор нь Махатма Гандиг оршуулсан ариун газар юм.

Цогцолборын голд дөрвөлжин хэлбэртэй хар гантиг чулуугаар хийсэн бунхан бий. Дурсгалын самбарт Ганди-гийн “Хэй Рам” буюу “Өө, бурхан минь” хэмээн хэлсэн сүүлчийн үгийг нь сийлжээ.

Энэтхэгийн ард түмний хувьд энх тайван, эв нэгдэл, шударга ёсны ариун бэлгэ тэмдэг болсон энэ газарт дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төр, засгийн тэргүүн, зочид, төлөөлөгчид хүндэтгэл үзүүлдэг.

Цогцолбор нь ногоон байгууламж, урлаг, архитектурын хувьд энгийн мэт боловч Энэтхэгийн үнэт уламжлал, Ганди-гийн амьдралын философийг шингээсэн гүн утга, агуулга бүхий газар гэдгээрээ онцлогтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
1742 ИРГЭНД 5.2 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЭГ БҮЛГИЙН 17 ЭТГЭЭДИЙГ ГАДААД УЛСААС БАРИВЧИЛЛАА 8 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 8 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 10 цагийн өмнө
Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана 10 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна 11 цагийн өмнө
Монголбанкны нэрэмжит “Залуу судлаач” уралдааны шилдгүүд тодорлоо 15 цагийн өмнө
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 17 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 32 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 17 цагийн өмнө
Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ 18 цагийн өмнө
Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна 19 цагийн өмнө
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө 2026/05/22
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална 2026/05/22
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ 2026/05/22
АДУУЧИД БОЛ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ӨВ, СОЁЛЫН ДАРХЛААГ ТЭЭГЧИД ЮМ 2026/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм 2026/05/22
Манай улс энэ жил анх удаа Дэлхийн адууны өдрийг тэмдэглэнэ 2026/05/22
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд дараах байршлуудад халуун ус хязгаарлана 2026/05/22
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2026/05/22
Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв 2026/05/22