БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монголын төрд эрх мэдлийн тэнцвэр алдагдчихлаа

Г.Оюунтуяа
2025/10/14

Өнөөдрийн байдлаар улс төрд өрнөж буй үйл явцыг харвал гүйцэтгэх засалалын эрх мэдэл УИХ-ынхаа дээр гарчихлаа. Угтаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар энэ хоёр институцийн байр суурь яг эсрэгээрээ байх учиртай. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байтал Засгийн газрын тэргүүн ч, сайд нар нь ч гүйцэтгэх засаглалын гишүүнээс давсан эрх мэдэл гаргаж, дүрэмгүй тоглож байна. 

МАН-ын даргын төлөөх зодооноос үүдсэн асуудлыг төрд чирж ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын дохио зангаагаар Монголын төрд ийнхүү эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, учир замбараагүй байдалд ороод байна. Ингэж хэлэхийн учир нь тэрбээр намын даргын өрсөлдөөнд ялагдсан даруйдаа өөрийн гарын хүн болох гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж байгаад Д.Амарбаясгалантай “үзэлцэнэ” хэмээн Ерөнхий сайдын өрөөнөөс мэдэгдчихсэн нь ийнхүү төрийн тогтворгүй байдлыг үүсгээд байна. 

Улмаар Ерөнхий сайдыг огцруулахаар олонхоор нэгдэж, гарын үсэг зурсан гишүүдийг айлган дарамтлахын зэрэгцээ УИХ-ын даргыг огцруулах бичгийг зөрүүлэн өргөн барьсан нь юмсын учир замбарааг алдагдуулаад хэд хонолоо. Ганцхан жишээ татахад, УИХ-ын гишүүн-сайд нар нь Засгийн газартаа үлдэхийн тулд УИХ-ын даргыг огцруулах бичгийг УИХ-д хоёр ч удаа гардуулж өгсөн нь төрийн түүхэнд байгаагүй эмгэнэлт явдал болов. Улмаар УИХ дахь сөрөг хүчний дарга нь Ерөнхий сайдыг огцруулбал УИХ-ын даргыг ч хамтад нь огцруулна хэмээн мэдэгдэж, хууль дүрэмгүй аашилж сууна. УИХ, Засгийн газарт талцал үүсэж, засаг төр дэнжигнэж байхад Монгол Улсын Төрийн тэргүүн кнопынх нь тоогоор шоглож, байнгын хорооны гишүүдийн сугалан гадаад томилолтод аваад явсан байх жишээний. Парламентад суудалтай ХҮН намын УИХ-ын гишүүн нь “Төрийн эргэлт хийх орон зайг бэлтгэж байна” гэж сануулж суух. Эцсийн дүндээ та бид Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын тал болж, хуулийн үндэслэл бус хоёр тал болж талцан хуваагдах зуур улс төр гэхээсээ төрийн эргэлт шахуу зүйл болоод хувирчихав уу гэлтэй нөхцөл үүсээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МА” компанийн менежер Т.Д нарын 6 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна Өчигдөр
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна 2026/05/15
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна 2026/05/15
МҮБХ-НЫ ЭЭЛЖИТ 10-Р ИХ ЭЕ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/15
Эмэгтэй гишүүд "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг" байгуулж байгаагаа зарлалаа 2026/05/15
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ 2026/05/15
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2026/05/15
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ 2026/05/15
Чайна энержи групп болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2026/05/15
СҮХБААТАР, СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАРСАН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЛАА 2026/05/15
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина 2026/05/15
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЛБАН ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА 2026/05/14
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ 2026/05/14
ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/05/14
Нийслэлийн ЗДТГ хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо 2026/05/14
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль" удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна 2026/05/14
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2026/05/14
ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН 2 ТҮЙМРИЙГ ЦУРАМД ОРУУЛЖ, 2 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/14
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ 2026/05/14
ЧУУЛГАН: Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2026/05/14