БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын ажил ирэх сарын 20-нд дуусна

Г.Оюунтуяа
Өчигдөр

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын засвар, шинэчлэлийн ажлыг “Люкс Даймонд” ХХК гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

“Люкс Даймонд” ХХК-ийн талбайн инженер Ц.Зоригтбаатар “Манай компанийн хувьд нийт 2.8 км буюу 7.700 ам.метр талбайн явган замын засвар шинэчлэлийн ажлыг “ТАСО” ХХК-ийн үйлдвэрлэсэн дотоодын чулуун хавтангаар хийж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил 60 хувьтай, хавтан цохилтын ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт ажлын явц 61 хувьтай байна. Нэг байршилд бүрэн хүчээр ажиллавал дөрвөн бригад ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 20-нд нийт засвар, шинэчлэлийн ажлыг дуусгана. Мөн холбооны сувагчлалыг өргөтгөх ажлын хүрээнд “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-тэй хамтран ил кабелийг газар доор шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Явган замын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нь барилгын материалаа өөрсдөө сонгоно. Гэсэн хэдий ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын чулуу үйлдвэрлэгч “ТАСО” ХХК болон Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Бага насны 2 хүүхэд өндрөөс унаж амиа алджээ 9 минутын өмнө
Яармагийн орчим цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амийг нь хохироожээ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ 22 цагийн өмнө
Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд болно 22 цагийн өмнө
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 23 цагийн өмнө
Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараа далан барих ажлыг эхлүүлнэ 23 цагийн өмнө
Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ Өчигдөр
"Нүүдэлчин-2025" фестиваль руу үйлчилэх нийтийн тээврийн хуваарь Өчигдөр
​ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН УЛМААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХЭД ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ Өчигдөр
​Өнгөрсөн шөнө алба хаагчид 30 байршилд үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа Өчигдөр
Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна Өчигдөр
ТОГТООЛ УСАНД УНАСАН ЦАХИЛГААНЫ УТАСНААС ТОГОНД ЦОХИУЛЖ ГЭМТЖЭЭ Өчигдөр
“АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын ажил ирэх сарын 20-нд дуусна Өчигдөр
ХАМТАРСАН КОМИССЫН XX ХУРАЛДААНААР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА Өчигдөр
355,000 ам метр талбайг ариутгалаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: Дэлхийн соёлын "Нүүдэлчин" фестиваль эхэлнэ Өчигдөр
Маргааш Улаанбаатарт 16-18 хэм дулаан Өчигдөр
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр 1000 дроны үзүүлбэр үзүүлнэ Өчигдөр
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн Өчигдөр
“Gemini Academy” хөтөлбөрийн нээлт боллоо Өчигдөр